&#34Үтрээний хүүрнэл&#34 жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

&#34Үтрээний хүүрнэл&#34 жүжгийг тоглоно


ҮТРЭЭНИЙ ХҮҮРНЭЛ жүжиг


Дэлхийн шилдэг бүтээл
"Үтрээний хүүрнэл" жүжиг тоглогдох гэж байна. Энэхүү жүжгийн бүх орлого эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдах ажээ.

Хэзээ:   2013 оны 3.30-нд 19:00 цагт,

                               3.31-нд 15:00, 19:00 цагуудад

Хаана:  Улсын
Филармонийн концертын танхимд


Тасалбар өдөр бүр 13:00-19:00 цагийн хооронд Зориг сангийн 2-р давхарт зарагдаж бна. Жүжгийн тасалбарын үнэ 20,000 төгрөг. энэхүү жүжгийн бүх орлого Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдах болно.


Үтрээний Хүүрнэл гэж юу вэ?
Зохиолч
Ийв Энслерийн Үтрээний Хүүрнэл бүтээл нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан
учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж
зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг.
Тус зохиол нь анх удаа 1998 оны 2-р сард нийтлэгдэж, одоогийн байдлаар
дэлхийн 48 хэл дээр орчуулагдсан.

Энэ
жүжиг ОУ-ын V-Day аяны хүрээнд болдог. Энэ аян бол Охид, Эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын аян юм. Энэ аяны хүрээнд дэлхий
даяар сайн дурынхан нэгдэж хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулж хөрөнгө
босгодог бөгөөд энэ үйл
ажиллагааны
нэг хэсэг болох The Vagina Monologues / Үтрээний хүүрнэл жүжгийг тоглож
хөрөнгө босгодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж