Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргажээ.  Удирдамжийн дагуу маргааш нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн дунд нийтийн их цэвэрлэгээ хийхийг үүрэг болгож, уриалж байгаа аж.

Мөн аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачих юм байна. Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай“ хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж