Брэд, Жоли нар хуримлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Брэд, Жоли нар хуримлаагүй гэв

Долоо хоногийн эхээр дэлгэцийн урлагийн шилдгүүд болох Брэд Питт, Анжелина Жолли нарыг нууцаар хуримаа хийсэн тухай мэдээлэл цацагдаад байсан. Жолиг өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын үүрэгт ажлаар Африкт айлчлал хийсний дараа Холливудын хосуудыг хуримласан тухай мэдээлэл анх цацагджээ. Учир нь Жоли Африкт хийсэн уг айлчлалынхаа үеэр алмаазан шигтгээтэй сүйн бөгжөө сольсон байсан нь хэвлэлүүдийн анхаарлыг ийнхүү татахад хүргэсэн байна.

Харин нэрт оддыг нууцаар хуримласан гэх дээрх ярианы дараа TMZ-ийн сэтгүүлч хуримаа хийсэн эсэх талаар Жолигоос асуухад тэрээр  “Бид хуримаа хийгээгүй. Бас бидэнд хуримаа нууцлах шаардлага байхгүй” хэмээн эелдэгээр хариулжээ. Гэсэн хэдий ч нэрт оддын сүр дуулиантай хуримын ёслол тэдний олон сая шүтэн бишрэгчдийн хувьд хэзээд анхаарлынх нь төвд байгаа юм.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж