Оюутнууд яруу найргаар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд яруу найргаар өрсөлдлөө

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын дунд “Бодол өрнөсөн агшин 2013” уламжлалт яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн байна.

Наадам гурван үе шаттай явагдсан бөгөөд тэргүүн байрыг ЭЗБ сургуулийн I курсын оюутан Д.Лхамдолгор хүртжээ. Удаах байруудыг ЭЗБСургуулийн 2 курсын оюутан Э. Нямдаваа, ИСургуулийн Цахилгааны 4-курсын оюутан Д.Бархасбадьсүрэн нар эзэлсэн байна.

“Бодол өрнөсөн агшин 2013” наадмын тусгай байрт АБСургуулийн 3-р курсын оюутан Д.Сумъяасугар, МЭБСургуулийн 1-р курсын оюутан Б.Ариунбаатар нар шалгарчээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж