“Nis Nis Fest” удахгүй болно

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

“Nis Nis Fest” удахгүй болно

Дөрөвдүгээр сарын 9-н айсуй. Энэ л өдөр “Нисванис” хамтлаг “Nis Nis Festival”-аа 17 дахь жилдээ уламжлал болгон хийхээр зэхжээ. 25 жил рок хөгжимд үнэнч яваа “Нисванис” хамтлагийн шинэ уран бүтээлийг бүтэн жилийн турш хүлээсэн амьд хөгжим, рок хөгжимд дуртай хэн бүхэн энэ л тоглолтыг тэсэн ядан хүлээдэг.

“Нисванис”  хамтлаг 1999 оноос хамтлагийн төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд жилийнхээ ой болгон дээр тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсаар ирсэн. Хамтлагийн төрсөн өдөр гэлтгүй рок цугларалт, шоу гэх мэтчилэн олон арга хэмжээ зохиосоор ирснийг сонсогчид мэдэх байх. Тиймээс сүүлийн дөрвөн жил “Нис нис” хэмээх заалны хаврын анхны рок фестивалийг зохион байгуулж байгаа билээ.

Тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 9-нд “UB Palace”-ын  “Royal” танхимд 18.00 цагт болно. Зүрхнээс боргилох эрх чөлөөг зөвхөн энд ирж мэдэрч болох нь ээ. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж