Тэнэгүүдийн өдрийн супер тулаан

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Тэнэгүүдийн өдрийн супер тулаан


Өнөө
орой Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад Лондон хотын Стаймфорд Бриж
цэнгэлдэх хүрээлэнд Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хариу
тоглолт болно.

Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд 2:2 харьцаатай
тэнцэж чадсан “Челси” талбай дээрээ “Манчестер Юнайтед” багтай тоглоно.
“Тэнэгүүдийн өдрийн халуун тулаан” гэж нэрлэж буй энэ тоглолтын эргэнд
тойронд өрнөж буй мэдээллийг хүргэж байна.

Хоёр багийн бүрэлдэхүүн: /goal.com вебсайтын таамаглал/

Челси

Чех
Испиликуэта
Луйс
Терри
Коул
Рамирес
Микель
Оскар
Мата
Азар
Ба

Манчестер Юнайтед

Де Хеа
Жонс
Эванс
Фердинанд
Эвра
Клеверли
Гиггз
Велбек
Рүүни
Нани
Чичарито

Хоёр багийн тухай сонирхолтой баримтууд:

Эшли Коул Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд долоон удаа түрүүлж байсан.

Хуан Мата Премьер лигт арван гоол оруулж, арван дамжуулалт өгсөн анхны тоглогч болсон.

Чичарито “Челси” клубын эсрэг долоон тоглолтод таван гоол оруулсан.
Ван Перси энэ улиралд хамгийн олон удаа хаалганы шонг цохисон. Түүний долоон цохилт хөндлөвч цохижээ.

Энэ улиралд “Челси”–“Манчестер Юнайтед” багууд хоорондоо гурван удаа тоглосон бөгөөд нийт 18 гоол хоёр багийн хаалганд оржээ.

Г.Баяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж