Хаврын хамгийн супер шоу болно

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Хаврын хамгийн супер шоу болно

Монголын рок, попын бүх одод ирэх баасан гаригт нэгэн тайзнаа чуулж, хит дуунуудаа эгшиглүүлэх нь ээ. Хаврын хамгийн анхны, хамгийн том шоу тоглолт энэ сарын 5-нд “UB Palace”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм. Тоглолтыг “Лемон” продакшн, “Наранзол” сан, “Mongolian choppers” ахан дүүс холбоо хамтран зохион байгуулж байна. Уг тоглолтын гол зорилго нь ойрын хэдэн жил нэг тайзнаа цуглан уран бүтээлээ хүргээгүй урлагийнхныг үзэгчидтэй “Бид хамтдаа” тоглолтоор уулзуулж, хит дуунуудаар хөглөгдсөн нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхээр зохион байгуулж байна. Мөн төрөөд хэдхэн сар болж байгаа ч хүнд өчний улмаас шаналан байгаа Алтаншагайн Сүлд хэмээх бяцхан хүүд Монголын рок, попынхон халуун сэтгэлээр туслахаар энэхүү тоглолтынхоо орлогоос хандивлах ажээ. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд гадаадад яаралтай мэс засалд орох хэрэгтэй байгаа учраас “Наранзол” сан санаачлан урлагийнхныг нэгэн тайзнаа цуглуулан энэ хаврын супер шоуг бяцхан хүүд зориулан хийхээр болжээ.

Тэд уг тоглолтоороо  үзэгчдэд ойрд болоогүй сайхан тоглолтыг хүргэхээ амлаасан юм. “Бид хамтдаа” тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, ая зохиогч, дуучин Б.Дашдондог, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, дуучин Daisy, Маралжингоо, С.Сэрчмаа, Р.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, Ц.Хулан, .Солонго, ВХ, Gee болон амьд хөгжмийн “A Sound”, “Булсара”, “Лемонс”, “Fire”, “Madness”, “Алтан ураг”, “Жонон”, “Шар айраг”, “Х-Vit”, “Люмино”, “Гурван охин”, “Мотив” хамтлагуудын хит дуунууд залуусыг доргиох нь. Мөн “Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Х.Оюунбилэг нарын хит дууг сонсох ховорхон боломж тохионо гэсэн шүү. Рок, попынхны энэ чуулга уулзалтыг “Guys”-ын Д.Лхагваа хөтлөх юм билээ. Хандивын тоглолт гэхээр зарим нэг нэр дурьдагдсан хамтлаг, дуучид ирдэггүй хэмээн үзэгчид бухимдалтай байдаг бол энэ удаагийн тоглолтод тэд бүгд ирж, ая дуугаа өргөнө хэмээн амласан болохоор та эргэлзэх хэрэггүй ээ.

Тоглолтын тасалбар 25 мянгөн төгрөг. Та “UB Palace”-ын кассаас болон 1950 дугаарт  залган захиалан, үнэгүй хүргүүлж аваарай. 

Монголын рок, попын одод хамтдаа нэг тайзнаа чуулан бяцхан хүүд халун сэтгэлийн гараа сунгалаа, харин та тэдэнтэй нэгдэхэд бэлэн үү?
Харин та…?

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж