Kodak-ийн зураг хэвлэдэг бугуйвч

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Kodak-ийн зураг хэвлэдэг бугуйвч

“Тэнэгүүдийн өдөр”-т зориулсан алдартай компаниудын бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар байна. Гэрэл зургийн алдарт Kodak компани авсан зургаа шууд хэвлэдэг бугуйвчаа танилцууллаа.

Уг бугуйвч нь таны хүссэн зургийг маш жижиг хэмжээгээр хэвлэх ба та хумсан дээрээ шууд наагаад явах боломжтой гэнэ.

Мөн энэ бугуйвч нь Bluetooth болон Wi-fi-тай учраас та хүссэн ухаалаг төхөөрөмжөөсөө хүссэн зургаа аваад бугуйвчаараа хэвлэх юм.

 Энэ үнэхээр догь санаа ч “Тэнэгүүдийн өдөр”-т зориулсан хууралт гэдэг нь харамсалтай.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж