Хөдөө аж ахуйн салбар улсад тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбар улсад тэргүүллээ

Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар /ХХААЖДҮГ/ 2012 оны үйл ажлаараа салбартаа тэргүүллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гуравдугаар сарын 27-ны өдөр салбарын удирдах ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулж, өмнөх оны үйл ажиллагаанд дүгнэлт хийн үнэлгээ өгч, цаашдын хөгжлийн шинэ бодлого, хууль тогтоомж, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлж ажиллах талаар чиглэл өгсөн бөгөөд 2012 онд хамт олноороо манлайлан ажиллаж тэргүүн байранд шалгарсан Өвөрхангай аймгийн ХХААЖДҮГ-т  сайдын өргөмжлөл , мөнгөн шагналыг гардууллаа.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж