“Алдар” спорт хороо шинэ ордон барина

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Алдар” спорт хороо шинэ ордон барина

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ спорт цогцолборын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Барилгын шав тавих нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцсон байна. 

Тус хорооны байр нь 1961 онд Бүх ард түмний анхдугаар спортын наадмын үеэр ашиглалтад оржээ. “Алдар” спорт хорооны шинэ цогцолбор баригдсанаар зөвхөн тус спорт хорооны тамирчид төдийгүй батлан хамгаалахын салбарын тамирчдын амжилт дээшлэх боломжтой юм. Барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан гүйцэтгэх бөгөөд цогцолбор бокс, бөхийн төрлүүд, сагсан болон гар бөмбөгийн, буудлагын танхим болон тамирчдын амралт, нөхөн сэргээлтийн төв байрших юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж