Хятадад 254 сурагч хоолноос хорджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Хятадад 254 сурагч хоолноос хорджээ

Хятадын Сычуань мужийн Зыян хотын төвийн бага сургуулийн 254 сурагч өчигдөр хоолноос хордсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хятадын албаныхны мэдээлснээр бага сургуулийн сурагчид сургууль дээрээ идсэн үдийн хоолноосоо хордсон байна. Хоолны хордлогын улмаас бага насны 248 сурагч эмнэлэгт хүргэгдсэний зургаагийнх нь биеийн байдал дээрдэж, эмнэлгээс гарсан хэмээн албаны мэдээлэлд дурьджээ. Эцэг, эхчүүдийн мэдээлснээр хүүхдүүд сургууль дээрээ идсэн хоолноосоо хордлого болсон тохиолдол өнгөрсөн лхагва гаригаас эхлэн гарч эхэлсэн аж. Зыян хотын эмч нарын мэдээлснээр бага сургуулийн олон сурагчид хурц хоолны хордлого гэдэг оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон гэнэ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж