Мария Преслигийн гэр бүл папараццид

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Мария Преслигийн гэр бүл папараццид

Өдгөө 45 насны босгыг алхаад байгаа Америкийн нэрт дуучин Лиза Мария Пресли өнгөрөгч амралтын өдрөөр гэр бүлийнхнийхээ хамтаар Хавайд амарчээ. Түүнийг “Рок-н-роллын хаан” Прэслигийн охин, Попын хаан Майкл Жексоны экс эхнэр гэдгээр нь мөн хөгжим сонирхогчид андахгүй билээ. Зургаан жилийн өмнө хөгжмийн продюссор нөхөр Майкл Локвудтай хуримласан тэрээр дөрвөн настай ихэр охид Финли, Харпер нарынхаа хамтаар ийнхүү папараццид өртжээ.

Хувийн амьдрал, уран бүтээл гээд олон талаараа үргэлж олны анхааралд байдаг домогт дуучны охин 2006 оны Майклтай хуримласанаас хойш хоёр жилийн дараа хосууд ихэр охидоо төрүүлсэн гэнэ. Лизагийн гэр бүл найман сая еврогийн үнэтэй Английн Кент дахь байшиндаа амьдарч байгаад саяхнаас Лос-Анжелост амьдарч байгаа юм байна. Майклтай гэрлэсэн нь түүний хувьд дөрөв дэх гэрлэлт бөгөөд тэрээр өмнө нь попын хаан Майкл Жексонтой 1994 оны гэрлэж байсан ч жил гаруй хугацаанд амьдран салж байжээ.

 Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж