Гандантэгчэнлин хийдийн номын санг засварлана

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Гандантэгчэнлин хийдийн номын санг засварлана

Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг Нидерланд улсын дэмжлэгтэйгээр сэргээн засварлахаар болсон талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ. Тодруулбал, Нидерланд улсын “Принц Клаус” сан аюулд өртсөн, сэргээн засварлах шаардлагатай соёлын үнэт өвийг хамгаалах зорилго бүхий төсөл бичих уралдаан зарласан бөгөөд үүнд ЮНЕСКО-гийн МҮК-оос Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг дэвшүүлжээ. Ийнхүү Гандангийн номын санг аюулд өртсөн соёлын өв гэж үзэж сэргээн засварлахаар болсон байна. Одоогийн байдлаар сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэх гэрээг боловсруулж буй ажээ.

Олон улсыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО нь сүүлийн жилүүдэд соёлын өвийг хадгалж, хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд үүний нэг нь 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн “Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь” төсөл ажээ. Төслийн хүрээнд “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт цуврал онол практикийн сургалтуудыг хийж, устах аюулд ороод байсан цаасан баримтат өвийг хамгаалах аргыг мэргэжилтнүүдэд таниулж байсан юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж