Орон нутагт хоёр иргэн осгожээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Орон нутагт хоёр иргэн осгожээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 6-8-нд шилжих шөнө золгүй байдлаар иргэд амь насаа алдаж мөн орон нутагт хоёр хүн осгож нас баржээ. Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 37 настай эрэгтэй М гаднаа ил харагдах гэмтэлгүйгээр осгож нас барсан бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт хэн болох нь тодорхойгүй 40 орчим насны эмэгтэй осгосон байдалтай амиа алдсан байна.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж