Аглуугийн гэргий сонгодог бүтээлд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Аглуугийн гэргий сонгодог бүтээлд тоглоно

Монголын хошин урлагийн “Х Түц” продакшн драмын шинэ жүжиг хийхээр бэлтгэлдээ ороод байгаа. Тайваний алдарт зохиолч Чюн Яо-ны “Сэрүүн хасын нууц” жүжгээ энэ сарын 18-нд нээхээр бэлдээд байгаа тэдний багийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нар урилгаар оролцож байгаа юм.  Мөн Гавьяат жүжигчин Аглуугийн гэргий, тус продакшны жүжигчин Н.Оюунчимэг сонгодог бүтээлд дүр бүтээхээр болжээ.  Аглуутай дэр нэгтгэн хоёр хөөрхөн охидыг нь төрүүлсэн тэрээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан бол энэ удаад сонгодог бүтээлд нөхрийнхөө хамт хүч үзэхээр шийдэж.

А.БҮЖИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж