Автомашины урд дугуй хойд дугуйнаас илүү элэгддэг

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Автомашины урд дугуй хойд дугуйнаас илүү элэгддэг

Жолооч та автомашиныхаа дугуйг хэр хугацааны дараа сольдог вэ? Юуны өмнө бүх л дугуй үйлдвэрлэгч компаниудын зүгээс дугуйгаа 13-24 мянган км зам туулсан тохиолдолд солих нь зүйтэй гэж зөвлөдөг. Ер нь машин, мини автобуснуудын өмнө талын дугуй ар талынхаасаа илүү элэгдэлд ордог. Тиймээс 80-96 мянган км явсан машины урд талын дугуй дээд зэргийн элэгдэлтэй буюу бараг хээгүй болсон байдаг. Харин ар талын дугуй энэ хэрийн зам туулсан ч бас дахиад хэсэг явах боломжтой байдаг байна.

Энэ бүхнээс дүгнэхэд дээд тал нь 80-96 мянган км тутамд дугуйгаа сольж байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байна. Харин ар талын дугуй арай урт настай байж болох юм. Тэгэхээр хэрэглэгч та бүхэн урд талын дугуйгаа сольсон ч арын дугуйгаа солилгүй түр азнаж болох аж. Ингэснээр таны цагийг ч, мөнгийг ч хэмнэнэ шүү дээ. Мэдээж энэ бол олон улсын стандарт мэдээлэл бөгөөд газар газрын зам, эдэлгээний нөхцөл зэргээс хамааран бага зэрэг хэлбэлзэж болох юм.

Эх сурвалж: www.acaa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж