“МИ-171Е” дугаартай нэг нисдэг тэрэг ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

“МИ-171Е” дугаартай нэг нисдэг тэрэг ажиллажээ

Бурхан Халдун ууланд авиралт хийгээд буцахдаа цаг агаарын хүндрэлээс болж саатсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүнтэй хамт явсан хүмүүсийг эрж хайхад гурван нисдэг тэрэг оролцсон, 100-гаад сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл цацагдаж буй нь ор үндэслэлгүй бөгөөд эрлийн багт “МИ-171Е” дугаартай нэг л нисдэг тэрэг ажилласан болохыг Улсын онцгой комисс мэдэгдэж байна.

Мөн Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас нийт 13 машин, 130 хүн ажилласан бөгөөд нисдэг тэрэгний зардлыг оролцуулан нийт 14 сая 445 мянган төгрөгийн зардал гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж