Ч.Гансүхийг 19 тэрбумын хэрэгт шалгаж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Ч.Гансүхийг 19 тэрбумын хэрэгт шалгаж байгаа гэв

Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч  Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг бусдаас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Хэргийн шалгалтын явцын талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас тодруулахад, “ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон байдаг. Мөн Америкт амьдардаг том хүүгийнх нь дансанд сая гаруй ам.доллар эргэлдэж байсан гэдгийг тогтоогоод байна. Ч.Гансүхийн аав болох 80 орчим настай н.Чимэдийн дансанд мөн 1.2 сая ам.доллар байршиж байсан. Тус газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбатын дансанд мөн их хэмжээний мөнгө байсан. Хэрхэн, яаж орж ирсэн мөнгө болохыг Ч.Энхбат мөрдөн байцаалтын явцад тайлбарлахгүй байгаа” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж