Маракана цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Маракана цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оржээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2016 оны Олимп Бразилд болох учиртай. Тэгвэл энэ томоохоно наадмуудын нээлт болон бусад тоглолтуудыг зохион явуулах алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн бэлэн болсон байна. Тус цэнгэлдэхийн засварын ажил багагүй хугацаанд саатаад байсан ч хугацаандаа амжиж ашиглалтад орж байгаа юм байна.

Өнгөрсөн сард Бразилд орсон их бороо Мараканагийн засварын ажилд ихээхэн саад болсон ба цэнгэлдэх орчмоор их хэмжээний үер бууж шинээр баригдаж байсан дээврийг сүйтгээд байсан юм. Харин уржигдар  цэнгэлдэхийн дээврийг бүрэн засч дууссан байна. Цэнгэлдэхийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн төлөөллийн хэлж буйгаар тэд цэнгэлдэхийн ажлын 96 хувийг аль хэдийнээ нугалаад байгаа гэнэ.

Энэ удаагийн засварын ажлаар цэнгэлдэхийн суудлын тоо нилээд хэмжээгээр багассан бөгөөд 76 мянган үзэгчийн суудалтай болжээ. Энэ оны зургадугаар  сарын 15-30-ны өдрүүдэд Бразил улсад “Конфедерейшнс кап” тэмцээн явагдана. Тус тэмцээний хэсгийн хоёр тоглолтоос гадна, шигшээ тоглолт энэхүү цэнгэлдэхэд болох юм байна.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж