Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Этгээд эцэг

Дугуй хар шил, духдуулж тавьсан бүрх малгай бас дээрээс нь ямаан сахал
гээд этгээд хувцаслалтаар имижээ тодорхойлдог эрч дүүрэн энэ залуугийн
гараар дамжаагүй кино бараг үгүй. Хамгийн сүүлд гэхэд үзэгчдийн дунд
багагүй хүлээлт үүсгэж дэлгэцэнд гарсан даруйдаа томоохон тэсрэлт
хийгээд амжсан “Ану хатан” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж
“акул”-уудаас алга ташилтын урам хүртсэн айхтар залуу.

Тиймдээ ч
бээжингийн кино академийг дүүргэсэн цорын ганц монгол залуу гэгдэх энэ
омголон эр “Бөгжний эзэн”, “Харри Поттер” шиг Гэсэр, Жангарын туулиар
кино хийхийг битүүхэн мөрөөдөж суугаагаа дуулгаад амжсан. Магадгүй
түүнээс өөр хэний ч амнаас ийм том үг унахгүй биз ээ. Дашрамд дуулгахад
Д.Ангарагийн гэргий хэдхэн сарын өмнө нярайлж зураглаач залууд удам
залгах хүү төрүүлж өгсөн баярт мэдээг дуулгахад таатай байна. Шинэ хүнээ
өлгийдөн авсан түүний гэр бүлд сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: www.GRANDNEWS.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж