Монгол хэлээр эгшиглэх “Ромео Жульетта” айсуй

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Монгол хэлээр эгшиглэх “Ромео Жульетта” айсуй

Мянга мянган хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уильям Шекспирийн “Ромео Жульетта”-г Монголд анх удаа эх хэлээрээ, мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид мэдээлсэн.

Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг монгол уран бүтээлчид монгол хэлээрээ амилуулах гэж байна. Өмнө нь Монголын драмын урлагийнхан дэлхий энэхүү сонгодог бүтээлийг Азийн Монголын тайзанд анх удаа амилуулснаараа бас нэг рекорд тогтоосон бол энэ нь мөн л Азид анх удаагаа мюзикл хэлбэрээрээ тавьж байгаа нь бас нэг дээд амжилт болж байна.

Энэхүү мюзиклийн гол дүр Ромеод “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа болон ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглох бөгөөд мюзиклд тоглож буй жүжигчид 50 гаруй дуу дуулах аж. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болжээ. Харин Францын тал дуунуудыг монгол  хэл дээр  дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлог. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид  ч олон  байгаа гэнэ.

“Ромео Жульетта” сонгодог мюзикл нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд хайртай хосуудын хайрын түүхийг өгүүлсэн уг жүжгийн хос тасалбарын үнэ 100 ам.доллар үнэтэй юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж