Хуульчдын нэгдсэн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Хуульчдын нэгдсэн бүртгэл эхэллээ

УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн хүрээнд хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь ажлаа үргэлжүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй аж. Бүртгэлийг  хууль хэрэгжилж эхэлсэн өдрөөс буюу өнөөдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хийх юм байна.

Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг www.jurist.gov.mn сайтаас татаж авах/, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, бусад хуульч  нар аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/ бүрдүүлж Хууль зүйн үндэсний хүрээлэнд биеэр хүргэх шаардлагатай юм байна.

Ийнхүү шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Хуульчийн холбооны гишүүн болж, Хуульчийн анхдугаар их хуралд оролцох эрхтэй болох ажээ.  Харин дээрх
хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм байна.

Д.ЖАРГАЛ

                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж