“Алтан жолоо” шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

“Алтан жолоо” шилдгээр шалгарлаа

АЛТАН ЖОЛОО ГРУПП ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан 2012 оны ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа шилдгүүдээ шалгарууллаа.

10-н жил дараалан монголын ТОП-100 болон ТОП-150-н аж ахуйн нэгжээр шалгарч байсан “АЛТАН ЖОЛОО” групп улс эх орныхоо хөгжилд бодит хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч аж ахуйн нэгж гэдгээ баталж 11 дэх жилдээ ТОП-150 аж ахуй нэгжийн эхний 50-д дахин шалгарч өмнөх жилийн амжилтаа дахин баталгаажууллаа.

“АЛТАН ЖОЛООО" групп нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт “Алтан Жолоо Трейд” ХХК – “Сансар” хүнсний худалдааны сүлжээ, “Алтан Жолоо Импекс” ХХК, “Арвайн Үндэс” ХХК, ”Очир Интер Трейд” ХХК зэрэг охин компаниудтай 850 гаруй ажилтан, албан хаагчидтай Монголын томоохон групп компани болон өргөжин тэлсэн.

“АЛТАН ЖОЛОО” групп Монголын хүнсний салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт Шар айрагны үйлдвэрийн бүтээн байгуулалт, дэлхийд чанараараа танигдсан хүнсний шилдэг брэндүүдийг монголын хэрэглэгчдэд хүргэж, үйлчлүүлэгчдийг эрүүл аюулгүй, баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үүрэг  хариуцлага, ажлын байрны тоог нэмэгдүүлж эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТанхим үнэлэн ТОП-150 аж ахуй нэгжийн эхний 50-д шалгарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж