Парис Жексон зүрхний мэс засалч болно

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Парис Жексон зүрхний мэс засалч болно

Попын хаан Майкл Жексоны охин Парис ирээдүйд зүрхний мэс засалч болохоор төлөвлөж байгаа тухайгаа “Daily Mail”-д ярьжээ.  Парис Жексон алдартай ааваасаа асар их хөрөнгө өвлөн авсан ч бусад шиг зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэхийн оронд олон хүнд амьдрал бэлэглэх зүрхний мэс заслын эмч болохоор сэтгэл шулуудсан гэнэ. Түүнчлэн Парис Жексон энгийн хүүхдүүд шиг амьдарч, бусад хүүхдүүд шиг их сургуульд суралцаж, жирийн амьдрахыг хүсдэг тухайгаа  ярьжээ. Парис Жексон  “Аав маань яагаад амьд ахуйдаа хүүхдүүдээ олны нүднээс нууцалж царайг нь далдалдаг байсны учрыг одоо л ойлгож байна”  хэмээн дурсан ярьсан байна. 

Үүний зэрэгцээ попын хааны гэр бүлийхэн Майкл Жексоны сүүлчийн “This Is It” аялан тоглолтыг зохион байгуулж байсан энтертайнментийг түүнийг хэт шургуу ажиллуулснаас бие нь муудахад хүрсэн хэмээн буруутгаж 40 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгөөд байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж