Дахин санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Дахин санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрлөө

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Л.Эрхэмбаяр дахин санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрлөө. Өнгөрөгч ням гаригт болж өнгөрсөн сонгуульд Ардын намаас нэр дэвшсэн Д.Сумъяабазар ялалт байгуулсныг сонгуулийн хороо мэдэгдээд байсан ч Ардчилсан намынхан дахин санал хураалтын цаг, санал хураалтыг хууль зөрчсөн хэмээн үзэж байсан юм. Л.Эрхэмбаяр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч өөрийн улстөрийн карьераа дуусгаж байгаагаа зарлалаа.

Дашрамд дурьдахад 26 дугаар хэсгийн хорооноос сонгуулийн албан ёсны эцсийн үр дүнг зарлаагүй байгаа билээ.

Б.Сүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж