Миранда Керр онгоцны үйлчлэгч болов

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Миранда Керр онгоцны үйлчлэгч болов

Нэрт загвар өмсөгч Миранда Керр Victoria`s Secret-ийн сахиусан
тэнгэрүүдийн тоонд багтахаа больсон ч ажлаа хийсээр байгаа ажээ. Тэрээр
агаарын зорчигч тээврийн Quantas компанийн онгоцны үйлчлэгчийн хувцсыг
рекламдсан байна. Хар өнгө дээр ташуу улаан судал татсан энэхүү
компанийн онгоцны үйлчлэгчийн хувцсыг  Керрээс гадна Австралийн нэрт
жүжигчин Кейт Бланшетт мөн рекламдсан ажээ.

Харин Миранда Керр яагаад Victoria`s Secret-тэй гэрээ байгуулаагүй
талаараа өгүүлэхдээ “Үнэндээ би одоогоор гурваас дээш сарын ажлын гэрээ
байгуулж чадахааргүй ажилтай байгаа” гэж хэлсэн байна. Түүнийг ааш
муутай болохоор гэрээ байгуулахаас татгалзсан гэсэн мэдээлэл түгсэнд
Миранда гайхаж буйгаа ч хэлээд авчээ “Надтай хамт ажилласан хүмүүс ааш
муутай гэж хэлэхгүй” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж