Мазаалайнууд ичээнээсээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Мазаалайнууд ичээнээсээ гарлаа

                                                   Нэмэлт тэжээлээр хооллож буй Мазаалай.
Говийн их дархан цаазат газрын цөөн хэдхэн баавгай ичээнээсээ гарчээ. Дархан газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ичээнээс гарч байгаа мазаалайд зориулж 11.5 тонн нэмэлт тэжээлийг гол байршил нутаг болох  Атас, Ингэс, Шар хулст, Цагаан богд уулсын 15 цэгт тараан байрлуулжээ. Нэмэлт тэжээл тавьсан газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камер байрлуулж мазаалайн зураг авч байгаа аж. Одоогийн байдлаар  Баруун тоорой, Шар хулст, Цагаан тохой, Хөтөл ус, Мазаалайн шандад ичсэн мазаалайнууд ичээнээс гарчээ. Ичээнээс гарсан мазаалай голдуу хорголжин тэжээлийг идэж, нохойн хоол, манжин, лууван, харьцангуй бага идсэн байжээ. Нэмэлт тэжээлийг хандив цуглуулан худалдан авч, Баянтооройд хүргэх ажлыг “Үндэсний бахархал Мазаалай” ТББ гүйцэтгэж, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн  захиргаа цааш нь тараан тавих ажлыг зохион байгуулж байна. Мөн хавар, намрын тарчиг, гантай, байгалийн идэш хомс үед мазаалайд өгөх нэмэлт тусгай тэжээл бэлтгэх судалгааны ажил хийгдэж эхэлжээ.

Д.ЦЭЦЭН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж