Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа

2013 онд төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах ажил эх орны өнцөг булан бүрт явагдаж байна. Төсвийн тухай хуульд төсөв үр ашигтай байх, түүний тогтвортой байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, олон нийтийн оролцоог хангах гээд олон зүйлийг нарийвчлан тусгаж өгсөнөөрөө онцлог.

Орон нутагт хуулийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх, тасралтгүй, найдвартай явуулах албыг хашиж буй төсвийн захирагч, нягтлан бодогчдыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс санаачилан зохион байгуулж байна. Төсвийн хуулийн талаархи сургалтыг Сангийн яамны хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтнүүдийг зааж байна. Сургалтанд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, төрийн сангийн төлөөлөгч, Тамгын газрын дарга, сумын төсөвт байгууллагын менежерүүд хамрагдлаа.

Уг сургалтыг Тогтвортой амжиргаа-2 төсөл санхүүжүүлж байгаа  аж.

Эх сурвалж: http://darkhanith.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж