Роберт Паттинсон шинэ кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон шинэ кинонд тоглоно

“Twilight”-ийн од Роберт Паттинсон нэрт жүжигчин Жулианна Мур, Жон Кусак, Сара Гадон нарын хамтаар Дэвид Кронэнбэргийн “Maps to the Stars” кинонд тоглохоор болжээ. Дэвидийн мэдээлснээр “Maps to the Stars” киноны зураг авалт Торонто, Лос-Анжелос хотуудад ирэх долдугаар сараас эхлэх аж.  

“One and Prospero” кино компаниас эрхлэн гаргаж байгаа уг кино Паттенсоны энэ онд тоглож байгаа дөрөвдэх бүтээл нь болж байгаа юм байна. Тэрээр “Maps to the Stars”-ийн дараа “Hold on to Me”нэртэй дахин нэг шинэ киноны гол дүрд тоглох гэнэ.

Харин өнгөрөгч оны хувьд тэрээр “Bel Ami”, “Cosmopolis”, “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” нэртэй гурван кинонд тогложээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж