Мессигийн өмсгөлийг хайчлахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Мессигийн өмсгөлийг хайчлахаас татгалзав

Оросын загвар өмсөгч бүсгүй Ирина Шейк дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн
алдрыг дөрвөн жил дараалан хүртээд буй Лионель Мессигийн өмсгөлийг
хайчлахаас татгалзжээ. Грекийн MTV-гийн нэвтрүүлэгт оролцох үеэр нэрт
хөлбөмбөгч Роналдогийн сүйт бүсгүй Ирина Шейкээс гол өрсөлдөгч
Мессигийнх нь өмсгөлийг хайчлахыг хүссэн байна. Гэлээ ч Ирина энэхүү
саналаас татгалзаад үүний оронд хөтлөгчийн үсийг хайчлахад бэлэн
байгаагаа үйлдлээрээ харуулсан байна.

Роналдо, Месси хэдэн жилийн турш дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрын
төлөө өрсөлдөж буй ч сүүлийн дөрвөн жилд Месси дараалан өмнүүр нь
гишгэчихээд байгаа билээ. Гэлээ ч Ирина Шейк тэглээ гээд түүний
өмсгөлийг хайчлахаар хэмжээнд хүрээгээгүйгээ ийнхүү харуулсан байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж