Өөрийн зургуудаар хийсэн хуанлитай болоорой

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Өөрийн зургуудаар хийсэн хуанлитай болоорой

Instagram гэдэг үг одоо хүн болгонд танил болсон гэхэд хилсдэхгүй. Зургийн энэхүү арр-ыг олон хүмүүс ашиглаж, өөрсдийнхөө өдөр тутмын хэрэглээнд хэрэглэх болсон.

Хэрэглэгчдэд олон төрлийн боломжуудыг олгож, амар хялбар байдгаараа хүмүүсийг маш их татсан үйлчилгээ. Харин тэд бас нэгэн өөр үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн нь маш их эрэлттэй байгаа.

Энэ үйлчилгээ бол Printstagram юм. Printstagram үйлчилгээ нь таны авсан зургуудыг он сараар нь хэвлэх үйлчилгээ ба та өөрийн зургуудаар хийсэн хуанлитай болно гэсэн үг юм.

Уг үйлчилгээ нь гурван янзын хүрээ, загвар бүхий сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байгаа ба юун дээр ч хэвлүүлж авч болох гэнэ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж