Хотын төвийн “балгас”-ыг нуужээ

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Хотын төвийн “балгас”-ыг нуужээ

Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг угтаж манайхан хэрэндээ л хөл хөөрцөг болж байна. Хотын дарга гэхэд л өөрийн биеэр  хог үлдсэн эсэхийг “шалгаж” яваа харагдсан. Харамсалтай нь, хотын хог мундахгүй хойно өнөөдөр хувь, хувьсгалын бүх байгууллагынхан их цэвэрлэгээний ажилд дайчлагдав. Гэтэл гадныханд байтугай бид өөрсдөө ч нүд үзүүрлэдэг эвдэрхий балгас яг хотын төвд, тэгээд мөнөөх хурал нь болох Төрийн ордны дэргэд байдаг нь хүмүүсийн санааг ихэд зовоосон бололтой.

Хотын дарга уг байшингийн талаар сонирхоход “Энэ барилга  нь хэний эзэмшилд байгааг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тул  буулгах, нураах зэрэг ажлыг хийх боломжгүй” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулсан гэж байгаа. Эзэн нь тогтоогдоогүй,  нураах боложгүй юм бол энэ байшинг  олон улсын зочдоос яаж нуух вэ гэдэг асуудал урган гарна даа. Явж явж, цаг хугацаа давчуу байгаа болохоор арга буюу уртаас урт цэнхэр тороор ингэж өнгөлөн далдлалт хийжээ.

Бүхэл бүхэн байшин савыг цэнхэр "бүтээлгээр" бүтээнэ ч гэж юу байх билээ. Гэхдээ манайхан мөн сүрхий "сэтгэдэг" улс шүү. Балгасаа бас нуучихжээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж