“Кока-Кола”-гийн Европ дахь орлого буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

“Кока-Кола”-гийн Европ дахь орлого буурчээ

Хийжүүлсэн ундааны зах зээлийн томоохон компани болох “Кока-Кола”-гийн ашиг Европт 15 хувиар буурсан байна. Компанийн удирдлагууд үүнийг евро бүсийн хямралтай холбон тайлбарлаж байгаа ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Европын иргэд хийжүүлсэн ундаа гэхээс илүү байгалийн гаралтай цэвэр шүүсийг түлхүү хэрэглэх болсон нь борлуулалт буурахад хүргэсэн гэж үзэж байгаа юм.

“Кока-Кола” компани эн оны эхний гурван сарын байдлаар 1,75 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлт болжээ. 2012 оны эхний гурван сард тус компани 2,06 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан гэнэ. Гэхдээ энэ жил тус компанийн Латин Америк дахь борлуулалт дөрвөн хувиар, Ази, Африк дахь борлуулалт есөн хувиар өссөн гэсэн таатай мэдээлэл байна. “Кока-Кола” компани нь Minute Maid, Sprite, Fanta, Coke зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж