Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж дуусчээ

Ю.Цэдэнбал агсны хөшөөний суурин хэсэгт цууралт үүсч, нурах аюулд өртсөн тул энэ сарын 16-нд түр буулган, сэргээн засварлаж өнгөрсөн амралтын өдөр хөшөөг эргүүлэн байрлуулжээ. Засварын ажлын тухай хөшөөг бүтээсэн уран барималч, Төрийн соёрхолт Л.Ганхуягаас лавлалаа.

-Хөшөөнд засварын ямар ажлууд хийгдэв?

-Ю.Цэдэнбалын хөшөөг бүтээсэн уран барималчийн хувьд миний бие засварын ажилд хяналт тавин ажиллалаа. Хөшөөг “Үүдэн чулуу” компани гурав хоногийн дотор маш чанартай, шуурхай засварласан. Үндсэндээ энэ хөшөөний суурин хэсэгт цууралт үүссэн, нурах магадлал өндөр болсон учраас суурин хэсгийг буулгаж задлан, дахин чулуу тавьж төмөр холбоос хийж засварласан.

-Засвар хэдэн жилийн баталгаатай вэ, хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Ямар ч байсан ойрын 10 жилдээ дахин засварлахааргүй болсон. Харин угааж, арчих ажлыг энэ жилээс эхлэн хийж байгаад талархалтай хандаж байна. Энэ удаагийн засварын ажилд таван сая төгрөг зарцуулсан.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж