Согтууруулах ундаа хил гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа хил гаргахыг завджээ

Хилийн 0285 дугаар ангийн Цагааннуурын хилийн боомтоор Монгол Улсаас ОХУ-д зорчих гэж байсан 13-57 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 300 кг өрөмдлөгийн дээж чулууг илрүүлсэн байна. Дээж чулууг хилийн мэргэжлийн хяналтын албаны ургамал хорио цээрийн улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Мөн хилчин шалгагчид З5-45 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс 68 литр, 42-06 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс 46 литр согтууруулах ундаа, 30 литр конъяк тус тус илрүүлэн гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж