Талибууд Туркийн долоон иргэнийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Талибууд Туркийн долоон иргэнийг барьцаалжээ

Талибууд Афганистаны зүүн бүс нутагт ослын буулт хийсэн ачаа тээврийн нисдэг тэргэнд зорчиж явсан гадаадын есөн иргэнийг онгоцны нисгэгчийн хамт барьцаалжээ. Афганистаны Хост муж дахь НАТО-гийн баазаас нийслэл Кабул хотод хүнс, бусад хэрэглэл хүргэхээр явж байсан нисдэг тэрэг зайлшгүй шалтгаанаар Хост мужийн зэргэлдээх Логар мужийн Азра дүүрэгт ослын буулт хийсэн тухай тус дүүргийн захирагч Хамидулла Хамид мэдээлсэн байна.

Нисдэг тэргэнд долоон инженер, гурван нисгэгчийн хамт явж байжээ. Гурван инженер нь бүгд Туркийн иргэд бол нэг нисгэгч нь Афган, үлдсэн хоёр нь Оросын иргэд гэнэ. Афган дахь дайны нөхцөл байдлаас шалтгаалан цэргийн зориулалттай үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс газраар явах нь аюултай тул ихэнх тохиолдолд агаарын замыг сонгодог байна.

Логар мужийн захирагчийн хэвлэлийн албаны мэдээлснээр нисдэг тэргэнд техникийн саатал гарсан тул зайлшгүй шалтгаанаар ослын буулт хийжээ. Онгоц газардсанаас хойш төд удалгүй Талибанчууд бүслэн авч, гадаадын есөн хүнийг барьцаалсан байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс тэдгээр иргэдийг суллахыг уриалжээ. Талибуудын зүгээс хэвлэл, мэдээллийн байгууллагууд руу илгээсэн мэдээлэлдээ тэд онгоцонд гэмтэл учруулж, ослын буулт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн хэмээсэн байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж