Ума Турманы дэгжин гоёл, төгс сонголт

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Ума Турманы дэгжин гоёл, төгс сонголт

Дэлхийн кино ертөнцийн дур булаам бүсгүйчүүдийн нэг, өдгөө 42 настай Ума Турман өчигдөр Германы Мюнхен хотод шинэ салбараа нээсэн тансаг зэрэглэлийн брэнд “Louis Vuitton”-ий ёслолын арга хэмжээнд оролцжээ.

Хэзээд үзэсгэлэнтэй, стиль имиж, гаднах төрх нь фэн бүсгүйчүүдийнх нь үлгэр дууриалал болж байдаг Ума уг арга хэмжээнд богино, хөх даашинз, алтан ээмгээр гангарсан нь төгс сонголт байлаа.

 Гэхдээ өнгөрсөн оны сүүлээр бага охиноо төрүүлсэн тэрбээр нүднийхээ эргэн тойронд үүссэн үрчлээ, ядруухан царайгаа нууж чадаагүй гэх мэдээлэл шар хэвлэлийн хуудаснаа гарчээ.

Уг арга хэмжээнд Умагаас гадна дуучин Марина Ламбрини, жүжигчин Франзиска Наппе нар мөн оролцжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж