“Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол орны дөрвөн зүг найман зовхисоор түрхэн зуур аялаж, мэлмий гийж сэтгэл баясгахыг хүсвэл залуучууд театрт өнөөдөр/04.25/ нээлтээ хийсэн “Мөнх тэнгэрийн орноор” үзэсгэлэнг сонирхоорой. Залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Ган-Өлзий эх орноороо тойрон аялал хийж дахин давтагдашгүй байгалын гоо сайхныг гэрэл зургын хальснаа буулгажээ.

Монгол эх орноороо тойрон аялаж гэрэл зургийн хальснаа байгалийн гоо үзэмжийг багтааж чадсан энэхүү “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх нар оролцсон юм. Үзэсгэлэнд Алтай таван богд, Хүйтний оргил, Цамбагарав хайрхан, Толбо нуур, Шилийн богд, Алтай овоо гээд монгол орны байгалийн үзэсгэлэнг,  байгалийн араншинтай  нь хослуулж чадсан гэдгээрээ өвөрмөц байсан юм. Залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь 2011 онд монгол орноо тойрон аялаж 2012 онд Улаанбаатар хотноо анхны үзэсгэлэнгээ гаргасан ажээ. 2013 оноос эхлэн аймгуудад уг үзэсгэлэнгээ гаргаж эхлэсэн бөгөөд 4 дэх аймаг нь манай аймаг юм байна.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж