Миний залгамжлагч эмэгтэй хүн ч байж болно

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Миний залгамжлагч эмэгтэй хүн ч байж болно

Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Их Британийн “Дөрөвдүгээр суваг” телевизийн ярилцлагад орох үеэрээ түүнийг залгамжлагч эмэгтэй хүн байж болох талаар хэлжээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Кэти Ньюман лавлан “Та залгамжлагчаа эмэгтэй хүн байгаасай гэж хүсч байна уу” хэмээн асуухад тэрээр түгдрэлгүй “Тийм” хэмээн инээмсэглэсэн байна. Дээрхийн гэгээнтэн энэ үеэрээ “Миний залгамжлагч эмэгтэй хүн байвал сайн л хэрэг. Биологийн талаасаа ч тэр эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бусдыг хайрлах, энэрэх  сэтгэл нь илүү хөгжсөн байдаг. Зарим шинжээч эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дээр туршилт хийсэн байдаг юм. Тэдэнд яг ижил кино үзүүлэхэд эмэгтэйчүүд илүү мэдрэмтгий зөөлөн сэтгэлтэй нь тогтоогдсон байдаг. Тэгээд ч XXI зуунд эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн энэ үед энэрэх, хайрлах их үйлсэд эмэгтэйчүүдэд боломж олгох хэрэгтэй гэж би бодож байна” гэжээ. Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн 2008 онд коллежийн оюутнуудтай уулзаж байхад түүнээс нэг оюутан ирээдүйн залгамжлагч нь эмэгтэй хүн байж болох талаар асуухад “боломжтой” хэмээн хариулж байсан юм. Тухайн үед түүнийг феминист үзэлтэн хэмээн нэрлэхэд “эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг феминистүүд гэдэг шүү дээ. Харин би эмэгтэйчүүдийн боломжийн талаар хэлж байна” хэмээн хариулж байсан юм.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж