Супер лигийн плэй-офф эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Супер лигийн плэй-офф эхэлнэ

Сагсан бөмбөгийн үндэсний Супер лигийн плей-офф ирэх даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 29-нд 18:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ. Супер лигийн энэ улирлын тэмцээнд долоон баг оролцож, гурван сарын турш Спортын төв ордонд өрсөлдсөн. Ингээд плэй-оффын байрлалын төлөө ширүүн өрсөлдсөний эцэст “Эрдэнэдрийлинг Ригс”, “SBL Хүлэгүүд”, “Танан Гарьд”, “Энержи Ресурс Харцага” гэсэн  багууд эрхээ авсан.

Супер лигийн тэмцээнд “Эрдэнэдрийлинг Ригс” 12 хожил зургаан хожигдол гэсэн амжилттайгаар плэй-оффт нэгдүгээр байраар шалгарсан. Ингэснээр “Ригс” плэй-оффын эхний шатанд “SBL Хүлэгүүд” багтай учраа таарсан. Эдгээр багууд тойргийн гурван тоглолтод “Эрдэнэдрийлинг Ригс” хоёр удаа хожжээ.

Харин плэй-оффын хоёрдугаар байраар “Энержи Ресурс Харцага”, гуравдугаар байраар “Танан Гарьд” баг шалгарч, хоорондоо тоглохоор болсон. “Харцага”-ууд тойргийн гурван тоглолтод “Гарьд”-ыг гурван удаа буулган авсан юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж