Cэтгэлийн дэм өгч, тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Cэтгэлийн дэм өгч, тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435 дугаар ангийн хүмүүжигчид өөрсдийн санаачлагаараа ажил хөдөлмөр эрхлэн, ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон цалингаасаа хүнд өвчинд шаналж буй Л.Амин-Эрдэнэ охин болон түүний ээжид сэтгэлийн дэм өгч, тусламж үзүүллээ. Л.Амин-Эрдэнэ охин 3 настай бөгөөд элэгний церриоз хэмээх хүнд өвчин тусч Энэтхэг улсад яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай байгаа юм. Түүний эмчилгээний зардалд 50 мянган ам.доллар зарцуулагдах юм байна. Охинд туслъя гэсэн хүмүүжигчдийн санаачлагыг ангийн удирдлага, хамт олон дэмжсэнээр хүмүүжигчид болон хамт олны зүгээс 300 гаруй мянган төгрөг цуглуулж, өөрсдийн сэтгэлийн илгээмж болсон захидлын хамт Л.Амин-Эрдэнэ охинд гардуулан өгсөн юм. Хүмүүжигчид хэлэхдээ, бид хэдийгээр эрх чөлөөгөө хасуулан энэ газарт байгаа ч хүн чанар, хүнлэг сэтгэл хэмээх эрхэм чанараа алдаагүй юм шүү, бидний ирээдүй болсон энхрий хөөрхөн дүүгээ удахгүй эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

Өнөөдрийн/2013.04.26/ байдлаар хорих 435 дугаар ангид 300 гаруй хүмүүжигч  хүмүүжиж байна. Тэд ажлын байраар хангагдаж, цалин авч, хөдөлмөрийнхөө хөлсний зохих хувиас бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулдаг. Хохирлоо барагдуулсан нь нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болдог.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж