Шинэ сайдын зураг олны анхаарлыг татав

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Шинэ сайдын зураг олны анхаарлыг татав

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро спортын шинэ сайдыг томилов. Энэ албан тушаалд тэрээр туяалзуур жадны спортын мастер Александра Бенитезийг санал болгожээ. Энэ тамирчин эмэгтэй өмнө нь Өмнөд Америкийн олон тэмцээнд тэргүүлж байсан ба олимпийн тоглолтод улсаа төлөөлөн оролцож байжээ. Мадуро энэ томилолтоо улс оронд шинэчлэл хэрэгтэй гэдгээр тайлбарлав.

Хэвлэлд шинэ сайдын гэрэл зургууд дуулиан үүсгэлээ. Учир нь Бенитез хэдэн жилийн өмнө нүцгэн зургаа авахуулж байсан нь интернет сайтуудаар аль хэдийн тархжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж