Их, дээд сургуулиуд маргааш амарна

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд маргааш амарна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус хурлын нээлтийн ажиллагаа маргааш 08:00 цагаас Төрийн ордонд болох бөгөөд бага хурлын үйл ажиллагаатай холбогдуулан зарим их, дээд сургуулиуд амрахаар болжээ.

Энэ нь олон орны төлөөлөгчдийг ирэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах, төв талбайд хөл хөдөлгөөн бага байлгах үүднээс хийж байгаа зохицуулалт юм. Мөн энэ үеэр яаралтай дуудлагыг НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр хүлээж авахаар болсон. Энэ ажилд гадаад хэлтэй оюутан, залуусыг оролцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа цагдаагийн байгууллагаас илэрхийлсэн юм.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж