Хойд хөршийн нүүрсний экспорт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Хойд хөршийн нүүрсний экспорт нэмэгдэнэ

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр тус улс энэ онд нүүрсний олборлолтоо 352 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, үүнээс 130 сая тонныг нь гадагш экспортлох гэнэ. Энэ оны эхний улирлын байдлаар хойд хөршийн зүгээс БНХАУ-д нийт 3.8 сая тонн  нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 2 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний хажуугаар ОХУ-ын Мечел зэрэг уул уурхайн том корпорациуд урд хөрштэй нүүрсний уурхайн төслүүд дээр идэвхитэй хамтрах болсон. Урд, хойд 2 хөршийн нүүрсний салбарын харилцаа ийнхүү өргөжсөөр байгаа нь БНХАУ-д нүүрс нийлүүлэгч орнуудын зах зээлийн өрсөлдөөнийг илүү хүчтэй болгож байгаа билээ.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж