Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Цагийн зүү шөнийн 12:00-ыг зааж их хотыг амгалан шөнө нөмөрлөө. Гэвч интернет хэрэглэгчдийн идэвхжил дөнгөж эхэлж байна.

Жи-Мобайлын интернет үйлчилгээ шөнийн 12 цагаас эхлэн хязгааргүй эрхтэй болж ухаалаг гар утас, төхөөрөмжүүдийг бүрэн ачааллаж эхэллээ.

Энэ бол Монгол Улсад Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Жи-Мобайл ХХК аас хэрэглэгчиддээ барьж буй бэлэг юм.

Энэхүү бэлгийг орон даяар ашиглах Жи-Интернет үйлчилгээний шинэ хэрэглэгч эсвэл өөрийн ашиглаж буй дугаартаа 5GB ын багцыг сонгосон нийт хэрэглэгчид авах боломжтой ба ингэснээр өдөр бүрийн 00:00-08:00 цагийн хооронд хязгааргүй дата ашиглаж интернетийн эрх чөлөөг мэдрэх юм.

Шинэ дугаар, 5GB багцын үйлчилгээний бүх салбаруудаас болон www.g-mobile.mn/store сайтаас онлайнаар авах боломжтой.

Та  5GB багцы онлайнаар авах бол ЭНД дарна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж