Гуантанамогийн шоронг хаах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Гуантанамогийн шоронг хаах хэрэгтэй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоригдлууд нь өлсгөлөн зарласнаас болж сүүлийн үед дуулианы бай болоод буй Гуантанамогийн шоронг хаах хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Барак Обама тус шоронг Америкчуудын аюулгүй байдлыг хангахад тийм ч хэрэгтэй биш хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр АНУ-ын Конгрессоос Гуантанамогийн шоронг хаахыг эсэргүүцсэн боловч Ерөнхийлөгч Барак Обама хууль гаргагчдад дээрх саналыг дахин өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Гуантанамогийн шоронд хоригдож байгаа нийт 166 хоригдлын 100 гаруй нь өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа билээ. ВВС-ийн мэдээлснээр өлсгөлөн зарласан хоригдлууд өөрсдийг нь тодорхойгүй хугацаагаар хорьж, цагдаж буйг эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн хоригдлууд нь өлсгөлөн зарласантай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдээр Гуантанамогийн шоронд 40 орчим сувилагч, эмч мэргэжилтнүүд ирсэн байна. Үүний зэрэгцээ Гуантанамогийн шоронгийн зүгээс өлсгөлөн зарласан 21 хоригдлыг албадан хооллох арга хэмжээ авч эхэлсэн нь олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

Үүнээс өмнө 2002 онд АНУ-ын албаныхан Талибан, Аль-Каида бүлэглэлийн дайчдыг Гуантанамогийн шоронд авчирч эхлэх үед хоригдлууд өлсгөлөн зарлаж байсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж