Цэцэрлэгийн бүртгэл эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн бүртгэл эхлэх гэж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлийг намар биш, зун хийж байх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу цэцэрлэгийн бүртгэл тавдугаар сарын 10-наас эхэлж, зургадугаар сарын 20-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Улсын хэмжээнд 2-5 насны 240 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас 180 нь буюу 60 хувь нь цэцэрлэгт хамрагдаж буй ажээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хичээл эхлэх цагаар буюу намар болохтой зэрэгцэн бүртгүүлэх гэж яарцгаадаг. Үүнээс болж бүртгэлийн үйл явцад танилын холбоогоор элсүүлэх, татаас мөнгө авах асуудал үүсдэг байсан юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ийнхүү бүртгэлийг хугацаа тулгахгүйгээр зун хийдэг болж байна. Бүртгэлийн өмнөх бэлтгэл ажлаар цэцэрлэгийн насны хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн аймаг, хороо, сум, дүүргээс нь авч, нэг цэцэрлэгт хэдэн хүүхэд элсүүлэх талаарх судалгааг гаргаж, эцэг эхчүүдэд мэдэгдэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж