NASA “Роскосмос”-той тохиролцов

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

NASA “Роскосмос”-той тохиролцов

Америкийн сансар судлалын агентлаг NASA Олон улсын сансрын станцад өөрсдийн нисгэгчдийг зөөлгүүлэх талаар Оросын Сансар судлалын “Роскосмос” агентлагтай нэмэлт гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 2017 оны зун хүртэл Америкийн сансрын нисгэгчид ОУСС-д хүргэгдэж, эргээд дэлхийдээ бууж байх юм.

Фото: NASA

Гэрээний өртөг нь 424 сая ам.доллар болсон байна. Энэ хугацаанд нийт зургаан нисгэгчийг «Союз» хөлгөөр тээвэрлэхээс гадна, тэдний сургалт, орос хөлгийн үйлчилгээ зэрэг хийгдэх ёстой. «Нэмэлт гэрээ нь Америкийн сансрын нисгэгчдийг ОУСС-д урт хугацаанд байх бололцоог өгч байна» гэж NASA мэдэгдээд, АНУ өөрсдийн сансрын аппаратуудыг ашиглан нисгэгчдээ сансарт нисгэх ажлыг түргэтгэнэ гэв.

Америкийн “Шатлл” хөтөлбөрийг 2011 онд хааснаас хойш америкчууд нисгэгч нараа Оросын «Союз» хөлгөөр ОУСС-д зөөж байгаа билээ. Оросуудад Америкийн хувийн компаниуд өрсөлдөөнийг ойрын үед гаргаж магадгүй. Хүнийг сансарт хөөргөхөд америкчууд NASA-гийн захиалгаар SpaceX компанийн бүтээсэн хувийн тээврийн Dragon хөлгийг ашиглаж магадгүй. Энэ аппараттай бас «Сигнус» гэх тээврийн хөлөг өрсөлдөж эхлээд байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж