Наоми Кэмпбелл тэрбумтнаасаа салжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбелл тэрбумтнаасаа салжээ

                                                                                   Фото: starcasm.ru
Супермодель Наоми Кэмпбелл болон түүний амраг, Оросын бизнесмен Владислав Доронин хоёр таван жил үргэлжилсэн харилцаагаа таслахаар шийдсэн бололтой гэж New York Post сонин сонирхуулав. Сонинд өгүүлснээр, Кэмпбелл The Face шоундаа хэтэрхий их цаг зарцуулж романтик  харилцаагаа мартаад байгаа гэнэ.

Владислав Доронин нь хэтэрхий их ажилтай. Гэлээ ч салах болсон жинхэнэ шалтгаан нь чухам юу гэж хэлэхэд хэцүү. Зарим нэг мэдээллээр тэрбумтан эрийн сэтгэл хөрч, өөр залуухан шаргал үст бүсгүйтэй учрах болсон гэнэ.

Наоми, Владислав нар хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Майамийн наранд шарлагын газарт хамт явж харагджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж