Санал гараар тоолох төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Санал гараар тоолох төсөл боловсруулжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон. Орон нутгийн сонгуульд ч мөн автомат систем ашигласан билээ. Гэвч Ардчилсан намаас бусад намын удирдлагууд автомат машины дүнд эргэлзэж, гараар тоолох санал удаа дараа гаргаж байсан ч Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагагүй гэж үзэж байв.

Тэгвэл, ирэх зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан МАН-ын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр нарын гишүүд “Автомат машинаар санал тоолоход дүн нь эргэлзээтэй болбол гараар тоолно” гэсэн агуулга бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа гэнэ.  Энэхүү хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Учир нь өнгөрсөн 2012 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дүнд МАН-ын бүлэг сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой гэж үзэж байгаа гэнэ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг мөн гараар тоолуулах саналтай байгаа гэж хуулийн төсөл санаачлагчид онцоллоо.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж